Тяньжин

China Mining 2024: Уул уурхайн форум 2024

China Mining 2024: Уул уурхайн форум 2024

Үндсэн үнэ 3,499,000 ₮
Үндсэн үнэ Хямдарсан үнэ 3,499,000 ₮
Хямдарсан Бүртгэл хаасан
Аялагчийн насны ангилал

ЗААВАР: Том хүн болон хүүхдийн тоог тус бүрд нь сонгож сагсанд хийж нэгтгэн захиалга үүсгэнэ үү.


БНХАУ-ын Уул уурхайн ассоциациас зохион байгуулдаг "China Mining" уул уурхайн форум, үзэсгэлэн яармагт оролцох "бизнес аялал"-д таныг урьж байна. 
Тус форумын албан ёсны вебсайтаас форум, үзэсэглэнтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

ӨДӨР 1: /Улаанбаатар – Бээжин/                 

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас БНХАУ-ын Бээжин хотыг зорин ниснэ. 
    Нислэгийн хуваариас шалтгаалан тухайн өдөртөө Тиэнжин руу хурдны галт тэргээр 40 минут явж очих боломжтой ба хэрэв оройн нислэгээр Бээжинд очсон тохиолдолд Бээжин хотод хоноглоод маргааш өглөө нь Тиэнжин хот руу явна.  

ӨДӨР 2:  /2024.10.15/            

  • Тиэнжин хотын Мэй жиан олон улсын үзэсгэлэнгийн төв рүү хөдөлнө.
  • Урьдчилан бүртгүүлсэн байх тул мандатаа үүднээс нь аван дотогш нэвтэрч 2024 оны “China Mining - 2024” уул уурхайн форум, үзэсгэлэн яармагийг үзэж сонирхоно. /Танхим дотор орчуулгын үйлчилгээ багтаагүй болно/ 
  • Орой тогтсон цагт тогтсон газарт цуглан Тиэнжиний нүд хэмээх алсыг харагч руу явцгаана. Тус алсыг харагч нь 120м өндөр бөгөөд уг үзүүлэлтээр дэлхийн хамгийн том алсыг харагчдын 4-рт бичигдэж байна. 1-т Сингапур 165м, 2-т Нанчан 160м, Лондон 135м өндөртэйгээр өмнө нь бичигддэг гэдгийг сануулъя.
  • Тиэнжиний нүд алсыг харагч дээрээс оройн Тиэнжин хотыг бүтэн тольдож харах болно.  
  • Оройн хоолоо идсэний дараа буудалдаа ирж амарна.

ӨДӨР 3: /2024.10.16/                  

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Тиэнжин хотын Мэй жиан олон улсын 
    үзэсгэлэнгийн төв рүү хөдөлнө. 2024 оны “China Mining - 2024” уул уурхайн форум, үзэсгэлэн яармагийг үзэж сонирхоно. /Танхим дотор орчуулгын үйлчилгээ багтаагүй болно/
  • Орой тогтсон цагт тогтсон газарт цуглан усан онгоцны аялал руугаа хөдөлнө.
  • Шөнийн Тиэнжин хотын голоор оройн зугаалгыг усан завиар хийх болно. Тус аялал 2 цаг орчим үргэлжилнэ.  
  • Оройн хоолоо идсэний дараа буудалдаа ирж амарна.

ӨДӨР 4: /2024.10.17/            

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Тиэнжин хотын Мэй жиан олон улсын 
    үзэсгэлэнгийн төв рүү хөдөлнө. 2024 оны “China Mining - 2024” уул уурхайн форум, үзэсгэлэн яармагийг үзэж сонирхоно. /Танхим дотор орчуулгын үйлчилгээ багтаагүй болно/
  • Орой тогтсон цагт тогтсон газарт цуглан оройн хоолоо идээд буудалдаа ирж 
    амарна.

ӨДӨР 5: /2024.10.18/

  • Эл өдөр бол ЧӨЛӨӨТ ӨДӨР.
  • 12:00 цагаас өмнө буудлын өрөөгөө хүлээлгэж өгөх ба ачаа тээшээ буудлын 
    үүдэнд үлдээх боломжтой.  
  • Аялагчид хүсвэл China Mining арга хэмжээний сүүлийн өдөрт оролцох, эсвэл 
    дэлгүүр хоршоо хэсэх, шоппинг хийх боломжтой.  
  • Оройдоо бид Бээжин хот руу хурдны галт тэргээр 40 минут аялаж Бээжин хотод очиж амарцгаана.  

ӨДӨР 6: /Бээжин - Улаанбаатар/    

  • Бээжин хотооос тогтсон цагт хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардсанаар бидний аялал өндөрлөх болно. 

 

Бүтэн мэдээлэл унших