Бүтээгдэхүүний мэдээлэл рүү шилжих
1 -ийн 2

Гуанжоу

136 дахь КАНТОН үзэсгэлэн яармаг

136 дахь КАНТОН үзэсгэлэн яармаг

Үндсэн үнэ 4,899,000 ₮
Үндсэн үнэ Хямдарсан үнэ 4,899,000 ₮
Хямдарсан Бүртгэл хаасан
Аялагчийн насны ангилал
Үзэсгэлэнгийн ээлж

ЗААВАР: Том хүн болон хүүхдийн тоог тус бүрд нь сонгож сагсанд хийж нэгтгэн захиалга үүсгэнэ үү.

Дэлхийн хамгийн том импорт, экспортын үзэсгэлэн яармаг 136 дахь удаагаа БНХАУ-ын үйлдвэржилтийн төв Гуанжоу хотод зохион байгуулагдах гэж байна. 
Бидний зүгээс уламжлал ёсоор тус үзэсгэлэнг үзээд ирэх "КАНТОН ФЭЙР" бизнес аяллаа зохион байгуулж байгаа бөгөөд Хонгконг, Макао, Гуанжоу хотоор хамтад нь нэг дор аялах тусгай хөтөлбөртөө мөн бүртгэж байна. Хэрэв та уг аяллыг сонирхож байгаа бол энд дарна уу. 
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

ӨДӨР 1: /Улаанбаатар – Гуанжоу/

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас БНХАУ-ын Гуанжоу хот руу ниснэ. Тухайн аялагчийн аялалд бүртгүүлсэн өдрөөс хамааран шууд нислэгээр эсвэл Бээжин хотоор дамжин ниснэ.  
  • Гуанжоу хотод буусны дараа буудалдаа байрлан амарна.  

ӨДӨР 2:  /КАНТОН ФЭЙР/

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Гуанжоу хот дахь Олон улсын импорт & 
    экспортын үзэсгэлэн яармаг руу хөдөлнө.  
  • Очмогцоо бүртгэлийн хэсгээс үзэсгэлэнгийн мандатаа аваад үзэсгэлэн рүү орно.  
  • Аяллын хөтөлбөрт аяллын хөтөчийн үйлчилгээ багтсан бөгөөд үзэсгэлэн дотор үйлчлэх орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ багтаагүйг анхаарна уу. 
  • Үзэсгэлэнгийн дараа тогтсон цэгт цуглан автобусандаа суун Дэлхийн 2 дахь өндөр цамхаг болох Гуанжоу хотын КАНТОН ЦАМХАГ руу хөдөлнө. Шөнийн Гуанжоу хотыг Кантон цамхаг дээрээс тольдож аялах болно.   Аяллын дараа буудалдаа ирж амарна.  

ӨДӨР 3: /КАНТОН ФЭЙР/

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Гуанжоу хот дахь Олон улсын импорт & 
    экспортын үзэсгэлэн яармаг руу хөдөлнө.  Аяллын хөтөлбөрт аяллын хөтөчийн үйлчилгээ багтсан бөгөөд үзэсгэлэн дотор үйлчлэх орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ багтаагүйг анхаарна уу.  
  • Үзэсгэлэнгийн дараа тогтсон цэгт цуглан автобусандаа суун Сувдан голын усан онгоцны аялалдаа хөдлөх болно. Шөнийн Гуанжоу хотыг Сувдан голоор 
    зугаалангаа усан онгоцноос тольдох боломжтой.  
  • Аяллын дараа буудалдаа ирж амарна.  

ӨДӨР 4: /КАНТОН ФЭЙР/

  • Буудалдаа өглөөний цайгаа уугаад Гуанжоу хот дахь Олон улсын импорт & 
    экспортын үзэсгэлэн яармаг руу хөдөлнө.  
  • Аяллын хөтөлбөрт аяллын хөтөчийн үйлчилгээ багтсан бөгөөд үзэсгэлэн дотор үйлчлэх орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ багтаагүйг анхаарна уу. 
  • Үзэсгэлэнгийн дараа тогтсон цэгт цуглан автобусандаа суун буудалдаа ирж 
    амарна.  

ӨДӨР 5: /КАНТОН ФЭЙР/ 

ӨДӨР 6: /ЧӨЛӨӨТ ӨДӨР/

  • Эл өдөр аялагчид тааваараа амарч аялаж өнгөрөөх бөгөөд аялагчдын хувьд 
    оутлет дэлгүүрүүдээр шоппинг хийх, аль эсвэл үзвэр үйлчилгээний газраар бие даан аялах боломжтой.  

ӨДӨР 7: /Гуанжоу - Улаанбаатар/

  • Гуанжоу – Улаанбаатарын нислэгээр Улаанбаатарыг зорих ба  тухайн аялагчийн бүртгүүлсэн үеэс хамааран шууд нислэгээр явах, эсвэл Бээжин хотоор дамжин нисэх нислэгээр зорчино. Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.  

Бүтэн мэдээлэл унших