Бүтээгдэхүүний мэдээлэл рүү шилжих
1 -ийн 13

Шанхай

Долоо хоног бүрийн бямба гарагт

Шанхай хотын "All Inclusive" аялал

Шанхай хотын "All Inclusive" аялал

Үндсэн үнэ 4,599,000 ₮
Үндсэн үнэ Хямдарсан үнэ 4,599,000 ₮
Хямдарсан Бүртгэл хаасан
Аялагчийн насны ангилал

ЗААВАР: Том хүн болон хүүхдийн тоог тус бүрд нь сонгож сагсанд хийж нэгтгэн захиалга үүсгэнэ үү.

🌉Дэлхийн мега хотоор аялаж, Дэлхийн хамгийн том, хамгийн отгон 🏰Диснейлэндэд хүүхдээ тоглуулчихаад үзээд дуусамгүй Шанхай хотоор хэзээ ч мартамгүй гайхалтай аяллыг хийгээд, амраад ирвэл ямар вэ?
🛫Таныг ядраахгүй 
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

ӨДӨР 1: /Улаанбаатар - Шанхай/ 

  • Чингис хаан нисэх онгоцны буудлаас БНХАУ-ын Шанхай хотыг зорин ниснэ. Уг нислэг нь Эйр Чайна компанийн шууд залгаа дамжин нислэг бөгөөд Бээжин хот хүртэл 2 цаг, Бээжингээс Шанхай хүртэл 2 цаг 30 минутын нислэг үйлдсэнээр тухайн өдрөө Шанхай хотын олон улсын нисэх буудалд газардана. 
  • Газардсаны дараа хөтөч угтан авах бөгөөд зочид буудалдаа бүртгэлээ хийлгэн амарна.

ӨДӨР 2:  /Шанхай хотын аялал/

  • Буудалдаа өглөөний цайгаа ууна.
  • Тогтсон цагт буудлаас хөдлөн Шанхай хотын аялалдаа гарна. Нэн түрүүнд бид Шанхай хотын нэрийн хуудас болсон Пүдун шинэ дүүргийн Шанхай цамхаг дээр ирэх болно. Тухайн хэсэгт Дэлхийд эхний 20-т багтах 3 өндөр барилгыг нэг дороос харах боломжтой ба өндрөөрөө дэлхийд 3-т /Дубайн Бурж Халифа, Малайзын Мердека 118 цамхагуудын дараа/ бичигдэх Шанхайн цамхаг /632м өндөр/-ийн 118 давхарт гарч Шанхай хотыг агаараас тольдох болно.
  • Шанхай хотыг агаараас тольдсоны дараа хажууханд нь байрлах Шанхайн Усан аквариумыг зорино. Энд та төрөл бүрийн усны амьтдыг дэргэдээс нь харах боломжтой бөгөөд дэлхийн хамгийн урт усан доорхи туннел энд байдаг гэдгийг сануулах нь зүйтэй. Уг туннелын урт 155м үргэлжилнэ.  
  • Үүний дараа бидний өдрийн хоолны чөлөөт цаг. Өдрийн хоолоо идсэний дараа хэсэгхэн зуур чөлөөт аялал хийхээр IFC MALL-д ирнэ. Уг молл нь Шанхай дахь хамгийн дээд зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй гэгдэх бүхий л брендүүд энд бий.
  • Тогтсон цагт цуглан Шанхай хотыг голоор нь хуваан урсах Хуанпу мөрний нөгөө эрэг буюу The Bund зүг руу явна. Явахдаа зүгээр ч нэг явчихгүй. Тэрхүү том мөрний доогуур бүтээн бий болгосон Bund Sightseeing Tunnel-ээр зорчих болно. Дээгүүр нь түм буман усан онгоц хөлхөж буй тэр том мөрний доогуур ганцхан тэр биш хэдэн арван зам, метроны шугам, туннелийг бүтээн босгосон гэдгийг дурдах нь зүйтэй.
  • The Bund хэсэгт ирлээ. The Bund хэсэг буюу Шанхай хотыг хоёр хуваан урсах Хуанпу мөрний эргийн явган аялал. The Bund хэсгээс Европын улс орнуудын колони байх үеийн түүхэн барилга байгууламжийг, мөрний нөгөө  эрэгт сүүлийн 30 жилд сүндэрлэсэн Шинэ Шанхай хотын тэнгэр баганадсан өндөр барилгуудыг нэг дороос тольдоно.
  • Тэндээсээ цааш үргэлжлүүлэн алхах ба 15 минут орчим алхаад Nanjing  East Road буюу жуулчдын гудамжинд ирнэ.Энд та тодорхой хугацааг чөлөөт хэлбэрээр өнгөрөөн дэлгүүр хэсэх, худалдан авалт хийх боломжтой.
  • Энэ урт аяллын дараа буудалдаа ирж амарна. 

ӨДӨР 3: /Шанхай Диснейлэнд/ 

  • Буудлын үүдэнд цуглан Ази тивийн 3 дахь, дэлхийн хамгийн отгон, орчин үеийн Диснейлэндийг зорих болно.
  • Зорисон газраа ирж Дисней ресорт руу орно. Дисней ресорт дотор хөтөч үйлчлэхгүй бөгөөд аялагч бүр бүтэн өдрийн турш Дисней ресортоор өөрийн тааваар аялаж, тоглох боломжтой. Та гар утсандаа тус паркын аппликейшныг суулгаж бүх мэдээллийг нэг дороос авах нь зүйтэй.
  • Өдрийн 12:00 цагт Диснейлэндийн төв гудамжаар Диснейгийн алдарт парад явдаг ба түүнийг үзэж сонирхохыг зөвлөж байна.  
  • Оройн 21 цагт төв хаалганы хэсэгт байраа эзлэхийг зөвлөж байна. Учир нь энэ цагт Диснейгийн алдарт гэрлийн шоу үзүүлбэр хийгддэг.  
  • Автобусандаа суун буудлын зүг хөдлөх ба буудалдаа ирж амарна. 

ӨДӨР 4: /Чөлөөт өдөр/ 

  • Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа тус өдрийн аялалдаа гарна.  
  • Бидний эхний зорих газар маань Шанхай хотын амьтны хүрээлэн. Эл  өдөр багагүй алхах тул хөлд эвтэйхэн гутал хувцас сонгохыг зөвлөж байна.  1890 онд анх байгуулагдаж байсан тус зоо паркаас та нийт 6000 орчим нэр төрлийн амьтдыг тольдох боломжтой.  
  • Түүний дараа бид хотын төв руу хөдлөж 1559 онд Мин гүрний үед байгуулагдаж байсан Yu Garden руу явцгаана. Мин гүрний эзэн хаан Пан Дун Юань тус газрыг өөрийнхөө насан өндөр болсон аавдаа зориулж байгуулж байсан гэдэг. Дэндүү гайхалтай уран тансаг бүхнийг та эндээс харах болно.  
  • Дараа нь бид Хуанпу мөрний усан онгоцны аялалдаа гарах болно. Шөнийн Шанхай хот ямар гайхалтай гээч. Хуанпу мөрний нэг талд орчин үеийн барилга байгууламж бүхий Пу Дун дүүрэг, харин нөгөө талд нь Европын түүхэн барилга байгууламж бүхий Пү Ши /The Bund/гийн голоор тансаг усан онгоцоор аялан шөнийн шанхай хотыг ханатлаа тольдоорой.
  • Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.  

ӨДӨР 5: /Чөлөөт өдөр/ 

  • Буудалдаа өглөөний цайгаа ууна.
  • Эл өдөр чөлөөт өдөр. Та хүссэн газраараа бие даан аялаж, эсвэл шоппинг хийх, дэлгүүр хэсэх боломжтой.  

ӨДӨР 6: /Шанхай - Улаанбаатар/ 

  • Буудалдаа өглөөний цайгаа ууна.
  • Шанхай хотын олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин ниснэ. Бээжин хотод онгоц сольж Улаанбаатар руу ниснэ. Агаар дахь аяллын нийт үргэлжлэх хугацаа 5 цаг 30 минут бөгөөд Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.  
    Жич: Зарим тохиолдолд дамжин нислэгийн хувиар өөрчлөгдөн, аялагчид Бээжин хотод хоноглох тохиолдол гардаг бөгөөд тийм тохиолдолд авиа компаниас зочид буудал, хүргэх, үдэх асуудлыг хариуцдаг болно. Санаа зовох шаардлагагүй юм. 

 

Бүтэн мэдээлэл унших