Хайнань Шанхай
Долоо хоног бүрийн бямба гарагт
Хайнань, Шанхай: "Аз жаргалын эрэлд"
Хайнань, Шанхай: "Аз жаргалын эрэлд"
Үндсэн үнэ
5,850,000 ₮
Үндсэн үнэ
Хямдарсан үнэ
5,850,000 ₮
Нэгж үнэ
/
Нэгж
Дэлхийн мега хотоор аялаж, Дэлхийн хамгийн том, хамгийн отгон Диснейлэндэд хүүхдээ тоглуулчихаад цаашаа далайн эргийн далдуу модны дэргэд далайн давалгаа сонсонгоо амраад ирвэл ямар вэ?
Таныг ядраахгүй 4 удаагийн нислэг + 1 удаагийн өндөр хурдны галт тэргээр нийт 8739км замыг алжаалгүй туулуулж аялуулах болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:
ӨДӨР 1: /Улаанбаатар - Шанхай/
- Чингис хаан ОУНБ дээр цуглаж Бээжин чиглэлийн нислэгээр Бээжин хотыг зорино Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд газардах ба автобусандаа суун Бээжин хотын өмнөд вокзалыг зорино.
- Бээжин хотын өмнөд вокзалд ирэх ба өндөр хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Өндөр хурдны галт тэргээр 310 км/ц-ийн хурдтайгаар аялах ба нийт 6 цаг 3 минутын аяллын дараа Шанхай хотын Хунчиао галт тэрэгний буудалд бууна.
- Автобусандаа суун буудлын зүг хөдөлнө. 4 одтой болон ижил
зэрэглэлийн зочид буудал - Буудалдаа байрлан амарна
ӨДӨР 2: /Шанхай хотын аялал/
- Буудлын үүдэндээ цуглан Шанхай хотын шинэ дүүрэг болох Пүдун шинэ дүүрэг руу зорино. Тухайн бүс нутаг нь орчин үеийн бизнес эдийн
засгийн төв юм. - Тухайн хэсэгт Дэлхийд эхний 20-т багтах 3 өндөр барилгыг нэг дороос харах боломжтой ба өндрөөрөө дэлхийд 3-т /Дубайн Бурж
Халифа, Малайзын Мердека 118 цамхагуудын дараа/ бичигдэх Шанхайн
цамхаг /632м өндөр/-ийн 118 давхарт гарч Шанхай хотыг агаараас тольдох болно. - Дэлхийн орчин үеийн хотын жишиг, орчин үеийн барилга байгууламжуудыг тольдож зургаа авахуулна. Автобусандаа суун дараагийн газрыг зорино.
- The Bund хэсэг буюу Шанхай хотыг хоёр хуваан урсах Хуанпу мөрний эргийн явган аялал. The Bund хэсгээс Европын улс орнуудын колони байх үеийн түүхэн барилга байгууламжийг, мөрний нөгөө эрэгт сүүлийн 30 жилд сүндэрлэсэн Шинэ Шанхай хотын тэнгэр баганадсан өндөр барилгуудыг нэг
дороос тольдоно. - Тэндээсээ цааш үргэлжлүүлэн алхах ба 15 минут орчим алхаад Nanjing East Road буюу жуулчдын гудамжинд ирнэ.
- Тус гудамж нь жуулчдад зориулсан худалдааны гудамж бөгөөд аялагчид
өөрсдийн тааваар аялаж тогтсон цагт тогтсон газарт эргэн цугларна. - Тогтсон газарт цуглан автобусандаа суун буудлын зүг хөдлөнө.
- Буудалдаа ирж амарснаар тухайн өдрийн аялал өндөрлөнө.
ӨДӨР 3: /Шанхай Диснейлэнд/
- Буудлын үүдэнд цуглан Ази тивийн 3 дахь, дэлхийн хамгийн отгон, орчин үеийн Диснейлэндийг зорих болно.
- Зорисон газраа ирж Дисней ресорт руу орно. Дисней ресорт дотор хөтөч үйлчлэхгүй бөгөөд аялагч бүр бүтэн өдрийн турш Дисней ресортоор өөрийн тааваар аялаж, тоглох боломжтой. Та гар утсандаа тус паркын аппликейшныг суулгаж бүх мэдээллийг нэг дороос авах нь зүйтэй.
- Өдрийн 12:00 цагт Диснейлэндийн төв гудамжаар Диснейгийн алдарт парад явдаг ба түүнийг үзэж сонирхохыг зөвлөж байна.
- Оройн 21 цагт төв хаалганы хэсэгт байраа эзлэхийг зөвлөж байна. Учир нь энэ цагт Диснейгийн алдарт гэрлийн шоу үзүүлбэр хийгддэг.
- Автобусандаа суун буудлын зүг хөдлөх ба буудалдаа ирж амарна.
ӨДӨР 4: /Шанхай - Хайнань/
- Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Шанхай хотын Пүдун олон улсын нисэх буудал руу явна.
- Саняа чиглэлийн нислэгээр Хайнан мужийн аялал жуулчлалын бүс болох Саняа хот руу ниснэ.
- Нислэг ойролцоогоор 3 цаг 10 минут үргэлжлэх ба автобусандаа суун шууд
Наншан аялал жуулчлалын цогцолбор руу хөдөлнө. - Тус төв нь 3 цогцолбор бүхий паркаас бүрдэнэ. Буддизмын соёлын цэцэрлэгт
хүрээлэн, адислал ба урт наслалтын цэцэрлэгт хүрээлэн, Хайнан зан заншлын
соёлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах болно. - Буудалдаа ирж амарна. 5 одтой ресорт буудал.
ӨДӨР 5: /Чөлөөт өдөр/
- ЧӨЛӨӨТ ӨДӨР. Тус өдөр та буудлын бүсд байрлах далайн эргийн наран шарлагын газарт амарч, усан санд орж, алжаал ядаргаагаа тайлах боломжтой.
ӨДӨР 6: /Атлантис усан парк/
- Автобусандаа суун Атлантис усан парк руу явна.
- Усан парк дээр бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэх болно.
- Автобусандаа суун буудалдаа ирж амарна.
ӨДӨР 7: /Хайнань - Бээжин/
- Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Саняа хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
- Бээжин хотыг зорин нисэх ба нислэг 3 цаг 45 минут орчим үргэлжилнэ.
- Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудалд газардаж автобусандаа суун Бээжин хотод хоноглох буудал руугаа хөдөлнө.
- Буудалдаа ирж байрлаад амарна.
ӨДӨР 8: /Бээжин - Улаанбаатар/
- Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хотын нисэх буудал руу явцгаана.
- Шууд нислэгээр Улаанбаатар хотыг зорино. Тус аялал ойролцоогоор 2 цаг
30 минут үргэлжилнэ. Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.