Бүтээгдэхүүний мэдээлэл рүү шилжих
1 -ийн 9

Шанхай Бээжин

Долоо хоног бүрийн бямба гарагт

Шанхай, Бээжин: "Аз жаргалтай гэр бүл"

Шанхай, Бээжин: "Аз жаргалтай гэр бүл"

Үндсэн үнэ 4,850,000 ₮
Үндсэн үнэ Хямдарсан үнэ 4,850,000 ₮
Хямдарсан Бүртгэл хаасан
Аялагчийн насны ангилал

ЗААВАР: Том хүн болон хүүхдийн тоог тус бүрд нь сонгож сагсанд хийж нэгтгэн захиалга үүсгэнэ үү.

🌉Дэлхийн мега хотоор аялаж, Дэлхийн хамгийн том, хамгийн отгон 🏰Диснейлэндэд хүүхдээ тоглуулчихаад цаашаа 🏝️далайн эргийн далдуу модны дэргэд далайн давалгаа сонсонгоо амраад ирвэл ямар вэ?
🛫Таныг ядраахгүй 4 удаагийн нислэг + 1 удаагийн 🚅өндөр хурдны галт тэргээр нийт 8739км замыг алжаалгүй туулуулж аялуулах болно.
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР:

ӨДӨР 1: /Улаанбаатар - Шанхай/ 

  • Чингис хаан ОУНБ дээр цуглаж Бээжин чиглэлийн нислэгээр Бээжин хотыг зорино Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудалд газардах ба автобусандаа суун Бээжин хотын өмнөд вокзалыг зорино.
  • Бээжин хотын өмнөд вокзалд ирэх ба өндөр хурдны галт тэргээр Шанхай хотыг зорино. Өндөр хурдны галт тэргээр 310 км/ц-ийн хурдтайгаар аялах ба нийт 6 цаг 3 минутын аяллын дараа Шанхай хотын Хунчиао галт тэрэгний буудалд бууна.
  • Автобусандаа суун буудлын зүг хөдөлнө. 4 одтой болон ижил 
    зэрэглэлийн зочид буудал
  • Буудалдаа байрлан амарна 

ӨДӨР 2:  /Шанхай хотын аялал/

  • Буудлын үүдэндээ цуглан Шанхай хотын шинэ дүүрэг болох Пүдун шинэ дүүрэг руу зорино. Тухайн бүс нутаг нь орчин үеийн бизнес эдийн 
    засгийн төв юм.  
  • Тухайн хэсэгт Дэлхийд эхний 20-т багтах 3 өндөр барилгыг нэг дороос харах боломжтой ба өндрөөрөө дэлхийд 3-т /Дубайн Бурж 
    Халифа, Малайзын Мердека 118 цамхагуудын дараа/ бичигдэх Шанхайн 
    цамхаг /632м өндөр/-ийн 118 давхарт гарч Шанхай хотыг агаараас тольдох болно.
  • Дэлхийн орчин үеийн хотын жишиг, орчин үеийн барилга байгууламжуудыг тольдож зургаа авахуулна.  Автобусандаа суун дараагийн газрыг зорино.  
  • The Bund хэсэг буюу Шанхай хотыг хоёр хуваан урсах Хуанпу мөрний эргийн явган аялал. The Bund хэсгээс Европын улс орнуудын колони байх үеийн түүхэн барилга байгууламжийг, мөрний нөгөө эрэгт сүүлийн 30 жилд сүндэрлэсэн Шинэ Шанхай хотын тэнгэр баганадсан өндөр барилгуудыг нэг 
    дороос тольдоно.
  • Тэндээсээ цааш үргэлжлүүлэн алхах ба 15 минут орчим алхаад Nanjing East Road буюу жуулчдын гудамжинд ирнэ.
  • Тус гудамж нь жуулчдад зориулсан худалдааны гудамж бөгөөд аялагчид 
    өөрсдийн тааваар аялаж тогтсон цагт тогтсон газарт эргэн цугларна.
  • Тогтсон газарт цуглан автобусандаа суун буудлын зүг хөдлөнө.
  • Буудалдаа ирж амарснаар тухайн өдрийн аялал өндөрлөнө. 

ӨДӨР 3: /Шанхай Диснейлэнд/ 

  • Буудлын үүдэнд цуглан Ази тивийн 3 дахь, дэлхийн хамгийн отгон, орчин үеийн Диснейлэндийг зорих болно.
  • Зорисон газраа ирж Дисней ресорт руу орно. Дисней ресорт дотор хөтөч үйлчлэхгүй бөгөөд аялагч бүр бүтэн өдрийн турш Дисней ресортоор өөрийн тааваар аялаж, тоглох боломжтой. Та гар утсандаа тус паркын аппликейшныг суулгаж бүх мэдээллийг нэг дороос авах нь зүйтэй.
  • Өдрийн 12:00 цагт Диснейлэндийн төв гудамжаар Диснейгийн алдарт парад явдаг ба түүнийг үзэж сонирхохыг зөвлөж байна.  
  • Оройн 21 цагт төв хаалганы хэсэгт байраа эзлэхийг зөвлөж байна. Учир нь энэ цагт Диснейгийн алдарт гэрлийн шоу үзүүлбэр хийгддэг.  
  • Автобусандаа суун буудлын зүг хөдлөх ба буудалдаа ирж амарна. 

ӨДӨР 4: /Чөлөөт өдөр/ 

  • Энэ өдөр бол Шанхай хотод өнгөрүүлэх ЧӨЛӨӨТ ӨДӨР. Аялагчид та бүхэн буудалдаа амрах эсвэл манай хөтөчөөс зөвлөгөө аван Шанхай хотод өөр бусад үзвэр үйлчилгээний газраар бие даан аялах боломжтой. 

ӨДӨР 5: /Шанхай - Бээжин/ 

  • Өглөөний хоолны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд галт тэрэгний буудал руу хөдөлнө.
  • Энэ өдөр бид Бээжин хотыг зорих бөгөөд өндөр хурдны галт тэргээр 5 цаг орчим аялаад БНХАУ-ын нийслэл Бээжин хотод бууна.  
  • Бээжин хотод буусны дараа Зуны 29-р олимпын наадам зохион байгуулагдсан “Олимпын тосгон”-руу хөдлөх бөгөөд Олимпын өргөн чөлөөгөөр зугаалж, Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн, Усан шоо спортын ордоны өмнө зургаа авахуулах боломжтой. Түүнчлэн Олимпын алдрын хөшөөнөөс Монгол тамирчдынхаа нэрсийг хайж олохоо мартуузай.  
  • Буудалдаа ирж амарна.    

ӨДӨР 6: /Бээжин Юниверсал студио/ 

  • Өглөө буудалдаа өглөөний хоолоо идээд дэлхийн отгон, хамгийн том ЮНИВЕРСАЛ СТУДИО ПАРК-ыг зорих болно.
  • Парк дотор хөтөчгүй аялах бөгөөд та өөрийн тааваар бүх л тоглоом, attraction дээр хязгааргүй тоглох боломжтой.  
  • Утсан дээрээ Beijing Universal апп-ыг татаж суулгахаа мартуузай.
  • Оройн 20:30 цагт автобус дээрээ цуглан буцах замдаа оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. 

ӨДӨР 7: /ZOO + SHOPPING/ 

  • Өглөө буудалдаа өглөөний хоолоо идээд Бээжин хотын Амьтны хүрээлэн /Zoo/-руу хөдөлнө.
  • Амьтны хүрээлэнд өдрийн 14:00 цаг хүртэл аялах бөгөөд тогтсон цагт цуглан автобусандаа суун дараагийн газар руугаа хөдөлнө.  
  • 15:00 цаг орчимд Солана худалдааны төв дээр ирнэ. Энд аялагчид маань шоппинг хийх бөгөөд өөрсдийн тааваар шоппинг хийн зугаалж хувь хувьдаа буудал руугаа буцах болно. 
ӨДӨР 8: /Бээжин - Улаанбаатар/
  • Буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Бээжин хотын нисэх буудал руу явцгаана. 
  • Шууд нислэгээр Улаанбаатар хотыг зорино. Тус аялал ойролцоогоор 2 цаг 
    30 минут үргэлжилнэ.  Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно. 

 

Бүтэн мэдээлэл унших